2015 - 9-р сарын 12, Бямба гариг, 01:29
Өнөөдөр аймгийн Засаг дарга Х.Дармен Өлгий-Ховд чиглэлд тавигдах189,7 км замын 3 багцын тендерийг авсан /Цагааннуур-Улаан байшинт, Толбо-Хашаат, Хашаат-Шурагын гүүр хүртэл/ "CHINA HUASHI" компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Зам тээврийн яам "CHINA HUASHI" компантай гэрээ хийсэн бөгөөд удаа улаан шугам татах ажлууд хийгдэж байна. Замын 3 хэсгийн ажил зэрэг эхлэх бөгөөд энэ сарын 20-ны өдөр албан ёсны нээлт болно.ÂÂ
Дашрам дурдахад Өлгий-Ховд чиглэлд зам тавих ажил МАН-ын улстөржилтөөс болж хугацаа алдаад /Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү тендерийг нь дахин зарлуулсан/ байсан юм.