Developed by JoomVision.com

“Баян-Өлгий-2015” бага олимп амжилттай болж өндөрлөлөө.

PDFХэвлэхИ-мэйл

olimp shagnalМонгол Улсын алс баруун хязгаарт казах, урианхай, дөрвөд, тува, халх зэрэг олон үндэстэн ястаны аж төрөн суугаа нутгийн тэнгэр дор олимпийн бамбар гэрэлтэн асч дөрвөн өдрийн туршид их спортын уухай нүргэллээ. Улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, олимпизмийн үзэл санааг сурталчлах, тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгод тулгуурлан Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, Баян-Өлгий аймгийн залуучуудын “Хөгжлийн эрч” клубээс санаачлан “Баян-Өлгий-2015” бага олимпийн наадмыг энэ сарын 11-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.Өлгий нутгийн тэнгэр дор “Баян-Өлгий-2015” бага олимпийн наадмын түүчээнд 13 сум, аймгийн төвийн 26 багийн 1300 гаруй тамирчид, шүүгчид, зохион байгуулагчид, үзэгч, хөгжөөн дэмжигчид их спортоор амьсгаллаа. Иргэдийн спортоор хичээллэх идэвхи санаачилга, урам зоригийг нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ тутам хөгжиж буй спортыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын зорилго, ач холбогдлыг агуулсан энэ наадмыг Монголын Үндэсний Олимпийн Хороо, Эрүүл мэнд, спортын яамнаас дэмжин хамтран зохион байгуулсан юм. Бага олимпийн нээлтийн ёслолын үеэр бүх тамирчид нийтийн биеийн тамирын 64 тоот дасгалыг хамтдаа хийсэн бөгөөд аймгийн 13 сум, 1 тосгоныг буухиалан аялсан бага олимпийн бамбарыг боксын өсвөр,залуучууд, насанд хурэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан улс, Унгар улс, Герман улсуудад зохиогдсон ОУ-ын "A" зэрэглэлийн тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальт, Оюутны ДАШТ-ий хүрэл медальт боксын спортын Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Нурлан асааж, Олимпийн бэлэгдэл тугийг 1980 оны Москвагийн Олимпийн наадамд Баян-Өлгий аймгаас анх удаа Монгол эх орноо төлөөлөн оролцсон Өлгий нутгийн хүү, ОУХМ, Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин Улсын харцага О.Бахыт, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга А.Бакей, залуу тамирчин, боксын спортын мастер Х.Бекнур нар мандуулллаа. Бага олимпийг нээж, УИХ-ын гишүүн А.Бакей хэлсэн үгэндээ “Мартагдах шахсан уламжлалаа сэргээн «Спортын оргил өөд хамтдаа» уриан доор бага олимп зохион байгуулж байгаа явдалд Улаанбаатар хотод аж төрж буй элэг нэгт ахан дүүс болон Нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс, мөн хувиасаа баяр хүргье. Өв тэгш мэдлэгтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, эрүүл чийрэг бие бялдартай төгс төгөлдөр бие хүнийг төлөвшүүлэх нь монгол төрийн бодлогын амин сүнс нь билээ. Баян-Өлгийчүүдийн хувьд төрийн бодлогыг тууштай дэмжин бусдад үлгэр дууриалал үзүүлж, орон нутагт ийнхүү томоохон спортын арга хэмжээ зохион байгуулж байгаа нь бахархууштай үйл хэрэг юм. Эх орны маань хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулж, Монгол Улсын тусгаар тогтнолын түүхийг халуун амь, бүлээн цус, хөдөлмөр бүтээлээрээ бичилцэж ирсэн урлаг, спорт, төр, нийгмийн олон арван алдартнуудын өлгий нутаг Баян-Өлгий аймгаас ассан амжилтын оч их олимпийн дэвжээнд ялалтын буухиа болон мандан бадрах болтугай. Та бүхэнд дахин баяр хүргэж, тамирчдад амжилт хүсье!” гэв. “Баян-Өлгий-2015” бага олимпид үндэсний бөх, жудо, шатар, даам, сагсан бөмбөг, волейбол, тогызкумалак, теннис, сур харваа, нийтийн биеийн тамир зэрэг спортын 10 төрлөөр 132 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөхийн сацуу “Спортын оргил өөд хамтдаа” уриатай зохион байгуулагдсан гол онцлог байлаа. Багийн нийлбэр дүнгээр Цэнгэл сумын баг нэгдүгээр байранд шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо. Цэнгэлчүүд сумынхаа 90 жилийн ойгоор ийнхүү “Баян-Өлгий-2015” бага олимпийн цомын эзэн болж байна. Дэд байранд Өлгий сумын 9 дүгээр багийн баг, гутгаар байранд Өлгий сумын 8 дугаар багийн баг тус тус шалгарчээ. Тус аймагт 1989 аад оны сүүл үеэс хойш Өлгий аймагт тасалдаад байсан бага олимп 20 гаруй жилийн дараа дахин сэргээж, аймгийн ИТХ-ын шийдвэрээр цаашид хоёр жил тутам тогтмол зохион байгуулж байхаар болж байгаа юм. Дараагийн бага олимп хүртэл даанч хол байна даа. 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?