Developed by JoomVision.com

"ХЫРАН 2015" БҮРГЭДИЙН БАЯР БОЛОХ ГЭЖ БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

2015 оны 10-р сарын 3-4-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны УТХГХЗ, Монголын Бүргэдчдийн Холбоо хамтран уламжлалт “Хыран 2015 Бүргэдийн баяр”-ыг 16 дахь удаа Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Саят толгой” хэмээх газарт зохион байгуулах гэж байна.
Уг наадмын зорилго Казахын ард түмний эртнээс уламжилж ирсэн бүргэдээр ан хийх арга ухааныг хойч үед өвлүүлэх, сурталчлах, хөгжүүлэн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын шинэ брэндийг бий болгон хөгжүүлэх, ард иргэдийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн жуулчны баазуудын үйл ажиллагаааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх  юм. Энэ жил “Хыран 2015” наадам нь Монгол төрийн оролцоотой зохион байгуулагдах бөгөөд аймгийн 12 сумын бүргэдчид жагсаж үзүүлэх тоглолт хийх юм.
Тус баярын үеэр дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
Үүнд:

  • Бүргэдчид бүргэдээ анд сургасан байдлыг шалгаруулан дүгнэх /”Шырга тарту"/
  • Тэмээний уралдаан
  • Дааганы уралдаан
  • Казах үндэсний “Кыз Куар” тоглоомын үзүүлбэр
  • Үндэсний “Көкбар” буюу тулам булаалдах тэмцээний  үзүүлбэр
  • "Тенге илу" буюу морин дээрээс мөнгө шүүрэх тэмцээн
  • Казах үндэстэний шилдэг хувцастай хос шалгаруулах тэмцээн
  • Урианхай сурийн харваа
Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?