Developed by JoomVision.com

“ХЫРАН 2015” Бүргэдийн тэмцээнд Алтай сумын бүргэдчин А. Ерсанат түрүүллээ

PDFХэвлэхИ-мэйл

burgediin bayar

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Eagle festival 2015” Аялал жуулчлалын Эвент арга хэмжээ 16 дахь удаа уламжлал ёсоор 2015 оны 10 дугаар сарын 03-04-нд бямба, ням гаригуудад Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Саят толгой”-д аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын Бүргэдчдийн холбоо, МАНУТХГНХЗахирга хамтран зохион байгуулав
Бүргэдчдийн баярт 90-ээд Бүргэдчид бүргэдтэй хамт, гадаадын 700 гаруй жуулчин, дотоодын 2000 гаруй иргэд оролцож Казахстан улсын үндэсний ТВ зураг авалт хийж, мөн 14 настай Бүргэдчин охин Айшолпаны кино авалтын ажил давхар хийгдэв.


Бүргэдийн баярын үеэр казахын үндэсний тоглоом, спортын арга хэмжээнүүд хөтөлбөр ёсоор зохион явагдав.


Үүнд: "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан", "Бүргэдээр хиймэл амьтан бариулах"," Көкбар буюу тулам булаалдах тэмцээн", "Хыз хуар буюу хүүхэн хөөх тэмцээн", "Зоос шүүрэх тэмцээн", "Урианхай сурын харваа" "Казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах тэмцээн", Даага болон тэмээний уралдаан зэрэг төрөл бүрийн арга хэмжээ боллоо.


Тэмцээний дүнгээр:
“ХЫРАН 2015” Бүргэдийн тэмцээнд:
1-р байр А. Ерсанат - Алтай сум
2-р байр А. Өней - Дэлүүн сум,
3-р байр Т. Семсер - Улаанхус сум
4-р байр С. Берикжан Алтанцөгц сум
5-р байр Жанатхан Бугат сум

“ХЫЗХУАР” тэмцээнээнд:
1-р байр Д. Алпамыс, С.Алекс- Алтай сум ./Хос нь Франц улсын иргэн гадаадын жуулчин/
2-р байр Самат – Ания Бугат сум
3-р байр Шынгысхан- Роза - Өлгий сум


“КӨКПӨР”-ын тэмцээнд:
1-р байр С. Жанарбек- Сагсай сум
2-р байр А. Бахытбек - Сагсай сум
3-р байр С. Женисбек - Сагсай сум

“ТЕНГЕ ИЛУ” тэмцээнд:
1-р байр М. Женисбек - Ногооннуур сум
2-р байр М. Базарбай - Баяннуур сум
3-р байр Ханат - Бугат сумп


“ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ ШИЛДЭГ ХОС” шалгаруулах тэмцээнд:
1-р байр Ахтирнек - Заманбол Улаанхус сум
2-р байр Холганат-Ания - Сагсай сум
3-р байр Хызылбай-Айнур - Өлгий сум
4-р байр Онгар-Нурхадыл Толбо сум
5-р байр Өмирбек- Март Бугат


“ДААГАНЫ УРАЛДААН”
1-р байр Ш. Хасым Алтанцөнц сум
2-р байр Аманжан Өлгий сум
3-р байр Х. Мадет Өлгий сум


Тусгай шагналыг Улаанхус сумын иргэн ахмад бүргэдчин Б. Байтей хүртэж, Улаанхус сумын иргэн залуу Бүргэдчин Б. Турархан аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнагдав.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?