Developed by JoomVision.com

Аймгийн төсвөөс 298,2 сая төгрөг хэмнэжээ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн талаар аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Шолпан мэдээлэл хийлээ.aimgiin tatbar

Үүнд: Гүйцэтгэлээр улсын төсвөөс 41602,4 сая төгрөгийн  санхүүжилт авч, үндсэн үйл ажиллагааны орлогоос 47,8 сая төгрөгийн, туслах үйл ажиллагааны орлогоос 7,9 сая төгрөгийн орлогыг оруулж, бүгд дүнгээр 41618,1 сая төгрөгийн  зарлага санхүүжилтээр ажиллаж, төсвөө нийт дүнгээр  298,2 сая төгрөгөөр хэмнэсэн дүнтэй байна.

Тусгай шилжүүлгийн байгууллагуудаас оны эцэст нийтдээ 280,2 сая төгрөгийг төсөвт татан төвлөрүүлсэн, оны эцэст 29,6 сая төгрөгийн  зарцуулагдаагүй  бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байсан нь хэмнэлттэй гарахад нөлөөлжээ.


Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад үндсэн үйл ажиллагааны орлогоос 39,3 сая төгрөгийн, туслах үйл ажиллагааны орлогоос 6,7 сая төгрөгийн  нийт 46,0 сая төгрөгийн  орлого оруулах төлөвлөгөө өгөгдсөнөөс үндсэн үйл ажиллагаанаас 47,8 сая төгрөгийн, туслах үйл ажиллагаанаас 7,9 сая төгрөгийн, нийт 55,7 сая төгрөгийн орлого оруулж  төлөвлөгөөг 9,7 сая төгрөгөөр давуулан биелүүлжээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?