Developed by JoomVision.com

Намрын хөдөлмөрийн яармаг боллоо

PDFХэвлэхИ-мэйл

olgii namriin yarmag10-3

Баян-Өлгий аймагт “Намрын хөдөлмөрийн яармаг” өдөрлөг хөгжмийн театрын урд боллоо. Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авч үйлдвэрлэл явуулж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээг сурталчлах үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Хөдөлмөр эрхлэгчид хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн, хатгамал цүнх, ширдэг, эсгийн аравч, модоор хийсэн тавилга, сийлж хийсэн модон эдлэлүүдийг үзэсгэлэнд гаргалаа.

Өдөрлөгийн үеэр ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулсан. Нийт 30 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, жижиг дунд үйдвэрлэл эрхлэгчид үзэсгэлэн, худалдаа хийлээ. Өдөрлөгийн нээлтийн ёслолд оролцсон Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Т.Манкей, Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия нар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг амжилттай биелүүлж, "Ажилтай, орлоготой монгол хүн" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээрээ хувь нэмрээ оруулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид талархал илэрхийллээ. Мөн Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдаж, хямралын энэ цаг үед ч гар хумхин суулгүй хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, өөрийгөө төдийгүй бусдыг ажилтай орлоготой байлгахын төлөө зүтгэж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшууллаа гэж тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?