Developed by JoomVision.com

Халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж өгөв

PDFХэвлэхИ-мэйл

olgii mh gazarХүний төлөө-зөв тус аяны хүрээн «Халдварт өвчин ба эрүүл орчин» сэдэвт өдөрлөг боллоо.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв хамтран зохион явуулсан энэхүү өдөрлөгийг Өлгий сумын Тирлик захад зохион явууллаа.

Тус өдөрлөгт эрүүл мэндийн газраас 11, Зооноз өвчин судлалын төвээс 13 мэргэжилтний бүрэлдхүүнтэй баг ажиллаж, дөрвөн төрлийн плакатнаас 200 ширхэг, зургаан төрлийн 226 ширхэг гарын авлага, санамж тарааж, 300 гаруй хүмүүст сурталчилгаа хийлээ.

Хүний төлөө зөв тус аяны хүрээнд тус өдөрлөгт «Хүнд халдварлах зоонозын өвчин», «Шувууны томуунаас сэргийлье», «Тарваган тахлаас сэргийлье», «Галзуу өвчнээс сэргийлье», «Хачигт халдвараас сэргийлье», «Боомоор өвчилдөг мал амьтад», «Гэдэсний болон хоолны хордлого, хордлогот халдварт өвчнээс сэргийлцгээе», «Хүний короновируст халдвараас сэргийлье», «Усны эрүүл мэнд», «Хуванцар савны хэрэглээ», «Таны хүүхдийн эрүүл мэнд таны гарт», «Эбола өвчнээс сэргийлцгээе», «ХДХВ-ийн халдвараас сэргийлье» зэрэг сэдвүүдээр сурталчилгааны самбар ажиллуулан олон нийтэд танилцууллаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?