Developed by JoomVision.com

Намар тарьсан мод хавар нахиална

PDFХэвлэхИ-мэйл

Өнгөрсөн бямба гарагийг Өлгий сумын оршин суугчид намрын улирлын ойжуулах өдөр болгов. Айлууд хашаан дотроо мод суулгаж байсан бол албан хаагчид хотын дээд талын ногоон хашаа болон хүүхэд залуучуудын паркад ажиллав.

Сум дундын ойн ангийн дарга С.Ерболат энэ тухай ярихдаа, Сүүлийн жилүүдэд Өлгий ногоон хот болж хаяагаа тэлсээр байна. Өнгөрсөн хавар бид нийтийн хүч хөдөлмөрөөр гучин мянган ширхэг мод тарьж ургуулсан. Одоо таван мянган мод суулгалаа. Ой мод бол хот орчинг өнгө жавхаатай болгохын дээр агаарыг сайн ариутган цэвэрлэдэг тул оршин суугчдын эрүүл мэндэд ашигтай. Албан ёсоор суулгах таван мянган модыг ажиллагсдынх нь тоогоор албан байгууллагуудад хуваарилсан. Хүн бүр нэг мод, дээр нь хамт олноороо таван мод суулгана. Голцуу улиас, бургасыг бид бэлтгээд өгдөг. Хүмүүс түүний ширхэгийг 1500 төгрөгөөр худалдан авч суулгадаг. Мод суулгахаас татгалзсан албан хаагч бүр 7500 төгрөгийн хандив өгч байна. Сумдад ч энэ талаар үүрэг өгөгдсөн гэв. Улиас, бургас найдвартай ургана, харин уг ой ангийнхан өнгөрсөн хавар гадаадаас авчирч борлуулсан бор бургас нь үндэс нь хатсаны улмаас «нойрноосоо сэрсэнгүй» гэж иргэд ярьж байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?