Developed by JoomVision.com

Баавгай агнагчдыг мөрдөн шалгаж байна

PDFХэвлэхИ-мэйл

Байгалийн цогцолбор газар болох Алтай сумын Ёлт нутгаас хүрэн баавгай намнасан хэргийг тус аймгийн хуулийн байгууллага шалгаж байна.

-Эрүүгийн шинжтэй энэ хэрэг бүрэн шалгагдаж дуусаагүй. Эцэслэн тогтоогдсон үед манай улсын улаан номонд бичигдсэн энэ амьтныг хороосон гэмт этгээдэд багагүй төлбөр, торгууль, шийтгэл оноогдно. Зөвхөн төлбөр нь гэхэд эр хүйсний баавгайнх зургаан сая 500 мянга, эм хүйснийх долоон сая 500 мянган төгрөг гэж байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Жулдыз мэдээллээ.

Мөн уг асуудлыг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтын газрын захиргаанаас лавлан тодруулахад энэ хэрэгт байгаль хамгаалагч, багийн засаг дарга, малчинтайгаа долоон хүн оролцсон сурагтай байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?