Developed by JoomVision.com

300 жолооч эрхээ сэргээнэ

PDFХэвлэхИ-мэйл

Өршөөлийн хууль орон нутагт хэрэгжиж байна. Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа хэрэглэн авто хөсөг жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас жолоодох эрхээ хасуулсан 300 орчим иргэн уг эрхээ сэргээлгэхээр болов.

-Эдгээр хүмүүсийн жолооны шинэ үнэмлэх бэлэн боллоо. Манайд ирээд авч болно. Гэхдээ ийм хууль үе үе гарч байх магадлал байхгүй. Харин энэ зөрчлөө давтан үйлдсэн нөхцөлд хариуцлага, оногдох шийтгэл хүндэрнэ. Тухайлбал дахиж зөрчил гаргавал 2-3 жилийн хугацаагаар эрхээ хасуулан их хэмжээний мөнгөөр торгуулна. Машин техник жолоодсон иргэд согтууруулах ундаа хэрэглэхээс эрс татгалзах нь аминд ашигтай гэдгийг хатуу сануулж байна гэж замын цагдаагийн тасгаас мэдэгдлээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?