Developed by JoomVision.com

Иргэний харьяаллаа шилжүүлэлгүй тав хүртэл жил оршин суух эрх олгохоор хуульд тусгажээ

PDFХэвлэхИ-мэйл

Дэлхийн казахуудын нийгэмлэгийн Монгол Улс дахь салбарын тэргүүн О.Хабсатор Казах Улс байгуулагдсаны 550 жилийн ойн баярт оролцоод ирэв.

Тэрбээр энэ тухай ярихдаа, Их ойг казахуудын эртний нийслэл Тараз хотод тэмдэглэв. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын улмаас тенгегийн ам. доллартай харьцах ханш буурч байдал нь хүндэрч байгаагийн улмаас төлөвлөсөн зарим арга хэмжээнийнх нь зарим нь хумигдсан ч баяр сайхан боллоо. Гэхдээ валютын их хэмжээний нөөцтэй болохоор Казахстаны байдал тийм ихээр буурахгүй юм байна. Энэ үеийн сонин зүйлийн нэг нь Казахстан Улсын Нүүдэл суудлын тухай хууль эхний шатан дээр батлагдлаа. Тэдний парламент хоёр танхимтай. Одоо уг хуулийг сенат хэлэлцээд, дараа нь Ерөнхийлөгч батална. Засгийн газраас түүнийг хэрэгжүүлэх журмыг гаргана. Шинэ хуулийн дагуу Казахстаныг чиглэсэн нүүдэл дахиад үргэлжилнэ. Баримт бичиг бүрдүүлэх зэрэг элдэв чирэгдэл, хүнд суртал арилна. Иргэний харъяалалд нь орох хугацаа богиносно. Казахстанд шилжин суурьших сонирхолтой хүмүүс аль ч газар нутагт нь очих нь чөлөөтэй. Гэхдээ Дорнод болон Зүүн Казахстан, Кустанай, Ахмола, Павлодар мужуудад суурьшихаар очсон хүмүүст орон сууц, ажлын байр, тэтгэмж, тусламж зэрэг нийгмийн халамж ахиу олгогдоно. Мэргэжилгүй хүмүүс голдуу мал маллана, мэргэжилтэй нь зургаан сар бэлтгэл дамжаанд суралцсаны дараа ажлын байраар хангагдана. Казахстанд оршин суух сонирхолтой ч Монгол Улсын харъяаллаас гарах сонирхолгүй хүмүүст таван жилийн хугацаагаар оршин суух эрх олгохоор уг хуулинд тусгагдлаа гэж О.Хабсатор ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?