Developed by JoomVision.com

“Бяцхан цагдаа-2015” тэмцээн боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Албан журмын даатгуулагчдын холбоотой хамтран “Бяцхан цагдаа-2015” тэмцээнийг зохион явууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох дадал эзэмшүүлэх, даатгалын тухай ойлголт өгөх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын есөн сургуулийн гуравдугаар ангийн сурагчид идэвх санаачлагатай оролцсон бөгөөд тэргүүн байранд “Зайд” бүрэн дунд сургууль, хоёрдугаар байранд “Бастама” бүрэн дунд сургууль, гуравдугаар байранд 1 дүгээр бага сургууль, тусгай байранд 2 дугаар бүрэн дунд сургуулиуд тус тус шалгарлаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?