Developed by JoomVision.com

Захуудад их цэвэрлэгээ ид өрнөв

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын барааны болон мал, түүхий эд, хүнсний захуудад ариун цэврийн ажил хийгдэж эхлэв.

Эдгээр захуудын эргэн тойрон хог новшоор дүүрсэн нь хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа болохоор уг ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс зориуд зохион байгуулсан байна. Цэвэрлэгээний хажуугаар сүү цагаан идээ, төмс, хүнсний ногоог гадаа ил зарж байгаа хүмүүсийг эрүүл ахуйн шаардлага хангасан байранд орохыг шаардаж байна. Энэ үеэр «Тирлик» захын эзэн М.Амир энд бие засдаг газар байсаар атал хүмүүс ичиж зоволгүй энд тэнд ил бие засдагийг шүүмжлэв.

Улсын их хэмжээний хөрөнгөөр барьж байгуулсан битүү зах өдий болтол хоосон шахуу байж байгаа мөртлөө хот доторх эдгээр захуудаас хүмүүс холдохгүй байгааг харахад шинэ захын байгууламж орон зайгаа оноогүй баригдсаныг харуулаад байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?