Developed by JoomVision.com

Цас их орж эхэлсэнд малчид санаа зовж байна

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймагт энэ өвөл 1,9 сая мал өвөлжиж эхлэв. Гэтэл ихэнх нутаг зун гандсан, бэлчээрийн даац хэтэрсэн, сүүлийн үед цас их орж байгаагийн улмаас малчид бачимдаж эхлэв.

olgii tsag agaaar 1Аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн тасгийн дарга Б.Нургулан мал өвөлжилтийн байдлын талаар ярихдаа, Эдийн засгийн хүндрэлтэй давхцан малын үнэ ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг нэг дахин буурсан нь малчдын амьдралд хүндээр тусч байна. Малын тарга хүчний байдал, бэлтгэгдсэн өвс тэжээл, аюулгүйн нөөц, хашаа хороо, хужир шүү, ус зэрэг нийт бэлтгэл 86,8 хувьд хүрсэн ч ер орчим мянган толгой мал бусад аймаг сумын нутагт оторт гарлаа. Мал, мах экспортонд гаргахаар гэрээлээд, гаргах нөхцлийг нь бүрдүүлчихсэн ч Алтай сумын захын нэг айлуудын малд шүлхий өвчин гарсанаар экспортлох асуудал найдвар муутай болж эхлэв. Ер орчим толгой малыг хамарсан уг халдварыг таслан зогсоож, тэр хавийн 173 мянган толгой малд вакцинжуулалт хийгээд, Алтай сумаас гадагшаа мал, мах гаргахыг хориглосоор байна. Гэвч эдийн засгийн бэрхшээлээс үүдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах санхүүжилт үгүй тул аль ч халдвар тархахгүй гэх баталгаа алга. Өргөн дэлгэрээгүй ч гэсэн бруцеллез, галзуу, үхрийн нүд өвдөх зэрэг арван төрлийн өвчний илэрц бий. Малчдад зөвлөж хэлэхэд, улс орны байдлыг та бүхэн мэдэж байна. Дээрээс тусламж өгсөөр байх боломж алга. Иймд байгаа нөөц бололцоогоо ашиглан отор хийх, өвс тэжээлээ өөрсдийнхөө мөнгөөр ахиу бэлдэж авах, паразит өвчнийг эртнээс арилгах арга хэмжээ авахыг сануулж байна гэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?