Developed by JoomVision.com

Мал, махыг дотоодод борлуулах арга замыг хайх хэрэгтэй гэв

PDFХэвлэхИ-мэйл

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей орон нутагт ирж ажиллаад буцлаа.

Эрхэм гишүүн ярихдаа, Эдийн засгийн хямрал олон улсыг хамраад байна. Хөрш орнуудын байдал хүнд. Манайхан харин ч мэдэгдэхүйц хязгаарлаад байна. Гурил, цай зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Гадаадаас авсан зээлээ бид бүтээн байгуулалтанд зориулаад байна. Улаанбаатар, Өлгий хоорондын хар зам тавигдаж дуусах дөхлөө. Өлгий хотын өнгө жавхаа сүүлийн гурав дөрвөн жилийн хугацаанд өөрчлөгдсөнийг гадаад, дотоодын олон хүн ярьж байна. Өвөл хүндрэх төлөвтэй. Аймгийн байдал тийм ч сайнгүй байна. Бэлтгэлээ улам бататгах, улсын зүгээс өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох шаардлагатай. Мал, махыг дотоодод борлуулах арга замыг хайх хэрэгтэй. Тус аймгийг хөгжүүлэхэд УЦС байгуулах, Ховд хүртэлх хатуу хучилттай замыг тавьж дуусгах, барилгын материалын болон бусад үйлдвэрүүд барьж байгуулах нь чухал ач холбогдолтой. Ирэх сонгууль ойртсон бололтой, намуудынхан янз бүрийн сурталчилгаа хийгээд эхэлсэн харагдана. Гэхдээ юм бүхнийг үгүйсгэн гүтгэн гүжирдэхээ больж улс орны эрх ашгийн үүднээс хамтран ажиллах нь чухал юм. Үндсэн хууль, Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах асуудал УИХ-д хэлэлцэж байна. Аймаг, сумын засаг даргыг сонгох зэрэг асуудлуудыг авч үзнэ. Үндсэн хуулинд өөрчлөлт авахад ард түмний саналыг үндэслэнэ гэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?