Developed by JoomVision.com

НДШ төлөхөөс зайлсхийгчид

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн нийгэм даатгалын хэлтэс өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн энэ оны тэтгэвэр тэтгэмжийг өнөөдрөөс эхлэн ойрын өдрүүдэд өгч дуусгахаа мэдэгдлээ.

NDSHГэхдээ зарим байгууллагууд нийгэм даатгалын шимтгэл төлөхөд хариуцлагагүй ханддагийн улмаас эдгээр иргэдийн тэтгэвэр тэтгэмж цаашид тасалдах эрсдэлд хүрч болзошгүй байна. Тус хэлтсийн дарга С.Шаяхмет НДШ-ийн өрийн 90 хувь буюу 300 сая төгрөг зөвхөн боловсролын салбарт, аймгийн төвд байгааг дурдаад, төлөхгүй байгаа Өлгий сумын нийт цэцэрлэг болон ихэнх сургуулийг нэр заан анхааруулав. Гэтэл нэг, хоёрдугаар бүрэн дунд сургууль тэдэнтэй адил хэмжээнд санхүүжихийн хэрээр шимтгэлээ цаг тухайд нь төлсөөр ирсэнээс үзэхэд энэ дутагдал нь сургууль, цэцэрлэг бүрийн төсөв захиран зарцуулагчдын хариуцлагатай л холбоотой юм байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?