Developed by JoomVision.com

Хүн ам орон сууцны завсрын тооллого, мал тооллогын сургалт зохион байгууллаа.

PDFХэвлэхИ-мэйл

Хүн ам орон сууцны завсрын тооллогын явц мэдээллийн сангийн баяжилт, хүн ам, өрхийн  үзүүлэлтүүдийн уялдааны алдаануудыг хэрхэн засах, 183 хоногоос  дээш хугацаагаар хаягандаа  амьдардаггүй иргэдийг бүртгэлжүүлэх, хүн ам өрхийн мэдээллийн санд тэмдэглэх, 2015 оны жилийн эцсийн мал тооллого болон шинэчлэгдсэн программын тухай болон цаашид анхаарах асуудлын талаар сумын  төсөв төрийн сангийн мэргэжилтэн, тооллогын гэрээт ажилтануудад зориулсан сургалтыг stat22015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр аймагт зохион байгууллаа.Хүн ам, орон сууцны завсарын тооллогын зорилго, ач холбогдол, иргэдийн тооллогод оролцох үүргийн талаар сурталчилгааны шторк, үгэн зар, анонс, самбар, зурагт хуудас зэргээр Наз, Дербес, ТВ-4 телевиз, МҮОТВ салбар телевиз, аймгийн “Заман” сонин, орон нутгийн радио зэрэг мэдээллийн хэрэгсэлээр сурталчилж байна. Жилийн эцсийн мал тооллогын маягт, мэдээллийн сан бүрдүүлэлт, мал бүхий иргэдийн эрх, үүрэг хариуцлага, тооллогын ач холбогдол, мөн чанар, өмнөх жилүүдэд гарч байсан алдаа дутагдлуудын талаар тодорхой чиглэл үүргийг  аймгийн комиссоос сумдын тооллогын комисст өглөө.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?