Developed by JoomVision.com

Прокурорын газар шинэ байраа хүлээн авлаа

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

prokurorАймгийн прокурорын газар нь Улсын Ерөнхий прокурорын газраас авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 432м2 барилгын талбай бүхий гурван давхар прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж, тав тухыг бүрэн хангасан өрөө тасалгаатай, мөн 5 айлын орон сууцтай баригдсан бөгөөд гүйцэтгэлийн ажлыг “Ховдын тулга” ХХК чанарын сайн үнэлгээтэйгээр барьж улсын комисст хүлээлгэж өгсөн байна.

Нээлтийн ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурорын газраас барилгын инженер Э.Өсөхжаргал, гражийн дарга Н.Одон, зураг төсвийн инженер, зохиогч Г.Дуламсүрэн, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх, ЗДТГ-ын дарга нар болон тус аймгийн ерөнхий шүүгч Д.Мөнхөө, аймгийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа М.Батболд нарын 30 гаруй газар, хэлтсийн дарга нар оролцож, тус прокурорын газрын хамт олонд эрүүл энх, ажлын өндөр амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөлөө гэж аймгийн прокурорын газар мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?