Developed by JoomVision.com

Тооллого гуч гаруй хувьтай байна

PDFХэвлэхИ-мэйл

Мал тооллогын ажил Баян-Өлгий аймагт хэвийн хэмжээнд явагдаж байна. Гэхдээ ихэнх мал нь алсын оторт яваа Цэнгэл, Улаанхус, Булган зэрэг сумдын тооллогын бүртгэлийг цахим сүлжээнд оруулахыг аймгийн статистикийн хэлтэс шаардлаа.

-14740 малчин айлаас таван мянга орчим нь тооллогонд хамрагдсан мэдээг бид хүлээн авлаа. Малын хажуугаар энэ удаа хашаа хороо, худаг, усан сан ч тоологдоно. Алтанцөгц, Баяннуур сумдад зарим малчин айл хоёр гурван хашаа хороо тоолуулсан харагдана. Энэ ажилд ямарваа зөрчил гарвал багийн засаг дарга, тэнд байгуулагдсан тооллогын комиссууд хариуцлага хүлээнэ. Өнгөрсөн жил тооллогонд хамрагдалгүй үлдсэн зарим малчид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ нийлүүлсний төлөө улсаас авах урамшлаа авч амжаагүйг анхаарч малчид өөрсдөө тооллогонд идэвхтэй оролцох хэрэгтэй. Тооллогын мэдээг бид энэ сарын 21 гэхэд бүрэн хүлээн авч нэгдсэн дүн гаргана гэж тус байгууллагын дарга Х.Бахыт мэдэгдлээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?