Developed by JoomVision.com

УЗХ-ны 55 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан УЗХ-ны 55 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Уг мэндчилгээнд, Эрхэм хүндэт энэрэнгүй үйлстэн, азай буурлууд, залуучууд, хүүхэд багачууд аа! Монгол төрийнхөө хүмүүнлэгийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж, төрдөө туслах үүрэг хүлээн ажилладаг хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг бүхий л талаар дэмжиж, сайн санаагаар жигүүрлэн энэхүү буянтай үйл хэрэгт бие сэтгэлээ зориулан хамтран ажиллаж ирсэн үе үеийн улаан загалмайчууд аа!
МУЗН-ийн Хүмүүнлэгийн өнөр бүлд тус аймаг хүндтэй байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь УЗХ-ны ажилтан, сонгуультан, гишүүд дэмжигчид, сайн дурын идэвхтэн, хүүхэд залуучууд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, хамт олон, малчин түмэн Та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим гэдэгт хэн ч маргахгүй. Та бүхний хүнлэг, энэрэнгүй, бүтээлч, шинэлэг ажил үйлсээр бид ямагт бахархаж байдаг.
Гамшиг, ослоос ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, нийгмийн эмзэг бүлгийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, хүүхэд залуучуудыг хүнлэг, энэрэнгүй үзлээр хүмүүжүүлэх, бүс нутгийг хамарсан гамшиг, халдварт өвчин зэрэг томоохон сорилтыг даван туулахад байнга тусалж дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтран ажиллаж ирсэн Та бүхний энэхүү буянтай үйлст оруулж буй хувь нэмэр үнэлж баршгүй асар их билээ.
Хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд он удаан жил хүчин зүтгэж, арвин их хөдөлмөрөөрөө энэхүү салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Та бүхэнд Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хороо үүсэн байгуулагдсны түүхт 55 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Хүмүүнлэгийн үйлс үргэлж өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлье" гэжээ

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?