Developed by JoomVision.com

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар хүнсний чанарт үзлэг шалгалт хийж байна

PDFХэвлэхИ-мэйл

Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүнсний аюулаас урьдчилан сэргийлэх энэ арга хэмжээнд хүнсний дэлгүүр, зоогийн газар, хуримын ордон зэрэг жар гаруй аж ахуйн нэгж хамрагдан, хяналтын байцаагчид хоер сая 635 мянган төгрөгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзээд хурааж устгаж байна.

Улсын ахлах байцаагч Т.Күлзира энэ тухай ярихдаа, Хадгалах журам горим нь зөрчигдсөн, зөв савлагдаагүй, хаяггүй, зарим нь хэрэглэх хугацаа нь таван сараар хэтэрсэн зэрэг 42 төрлийн бүтээгдэхүүнийг хураалаа. Хураагдсан эдгээр бүтээгдэхүүнүүдэд эздийнх нь улаан нүүрэн дээр устгал хийнэ. Гурав хоногоос хэтэрсэн бялуу болон шошгыг нь харалгүйгээр үнэ өндөр шокладыг худалдан авах нь эрсдэлтэй гэдгийг нийтэд анхааруулж байна гэв.

Харин хүн идэхэд зориулагдсан эдгээр бүтээгдэхүүн нь хугацаа алдагдсан ч мал идэх боломжтой шүү дээ, малын тэжээлтэй холих зэргээр ашиглан эдийн засгийн хэмнэлтэнд нэрмээс болговол дээр юм биш үү. Өлгийд хог дээр асгасан хоолны шавхрууг ч үхэр идээд байгаа юм чинь гэсэн саналыг иргэдийн зүгээс дэвшүүлж байна. 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?