Developed by JoomVision.com

Өвс тэжээл хүргэх ажил Цэнгэл сумаас эхэллээ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн нийт нутгаар шинэ оны эхээр орсон цас нимгэрээгүй хэвээрээ, хүйтний эрч нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотой аймгийн аюулгүйн нөөцөнд хадгалагдсаар ирсэн өвс тэжээлийг өчигдрөөс сумдад хуваарилж эхэллээ.

obs tejeel-Дөрвөн сумын нутагт өвөлжилтийн байдал хүндэрч эхэлсний дотор нийт нутгийн далан хувь нь цасанд дарагдсан Цэнгэл сумын малчдад эхний ээлжинд ная гаруй тонн өвс, дөч гаруй тонн тэжээлийг тээврийн зардлын хөнгөлөлттэйгээр хүргэхээр гарлаа. Тэдэнд боломжийн хэрээр бусад тусламжийг ч үзүүлнэ. Дараагийн ээлжинд Улаанхусад өвс тэжээл хүргүүлнэ. Энэ сумын Ойгор нутагт байдал мөн адил хүнд байна. Аймгийн төвд байгаа нөөцнөөс 400 тонн өвс болон тэжээлийг малчдад олгохоор болж байна гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдэгдлээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?