Developed by JoomVision.com

Улаан бурхнаар өвчлөгсдийн тоо улам нэмэгдэж байна

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймагт цаг агаар хүйтрэх тусам улаан бурханаар өвчлөгсдийн тоо улам нэмэгджээ. Үүнээс болж нэгдсэн эмнэлгийн ачаалал хүндэрсэн байна.

Аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А.Нургүл, Урьд энэ өвчнөөр өвчлөөгүй, вакцинжуулалтанд хамрагдаагүй хүүхдүүд болон 19-50 насны хүмүүс ч энэ өвчний халдвар авч байна. Иймд юуны өмнө халдвараас урьдчилан сэргийлэх горимыг хүмүүс хатуу чанд сахих хэрэгтэй байна. Нялх, бага насны хүүхдийг дааруулахгүй байх, халуурч эхлэнгүүт нь эмчид харуулж тусламж авах, эрүүл хүмүүсээс тусгаарлах хэрэгтэй. Эмнэлэгт ор хүрэлцээгүй нөхцөлд сургууль, цэцэрлэгийн хүүхдийг 14-21 хоног гэрт нь эмчилбэл зохино. Есөн сараас хоёр насны хүүхдүүдийг заавал вакцинд хамруулах, тэгээс зургаан сарын нялхасыг эхийн сүүгээр тэжээх нь чухал. Амин дэмтэй хоол хүнс, А амин дэм, мультивитамин их хэмжээгээр хэрэглэх, олон нийтийн газарт очихыг нь хязгаарлах, гэр доторхи эрүүл ахуй, ариун цэврийн горимыг сахих, гар нүүрээ савантай усаар угаахыг хэвшил болгох, биеийн тамирын дасгал хийхийг хэвшил болгох нь аливаа өвчнөөс эрүүл мэндээ хамгаалах тустай гэж зөвлөж байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?