Developed by JoomVision.com

Хүүхэд харгах хүсэлтийг 290 иргэн ирүүлжээ

PDFХэвлэхИ-мэйл

Шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу хүүхэд харгалзах үйлчилгээ эрхлэхээр Баян-Өлгий аймгийн хүүхэд гэр бүлийн байгууллагад 290 хүнээс хүсэлт ирсэн байна.

-Аймгийн хэмжээнд хоёроос таван настай 8600 гаруй хүүхэд байгаагаас тэдний 2800 орчим нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа. Шинэ хуулийг хэрэгжүүлэх талаар нийслэл хотод болсон сургалтанд манай аймгаас хүүхэд, боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн таван хүн оролцоод ирлээ. Одоо эдгээр таван хүн дээрх хүсэлт өгсөн хүмүүст ойрын өдрүүдэд 40 цагийн хичээл заана. Хүүхэд асран хамгаалах үйлчилгээ эрхлэхэд улсаас зохих хэмжээний төсөв олгогдох тул тэдгээр хүмүүсийг нас, боловсрол, тэдний байр зэргийг шалган үнэлгээ тогтоож байж үйлчилгээ эрхлэх эрхэмж олгоно. Нэг хүүхдэд 116900 төгрөгийн зардал оногдож, түүний жаран хувийг тухайн хүүхдийн эцэг эх даах ба өдөрт найман цагаас илүү харгалзах шаардлага гарвал эцэг эхтэй нь хэлцэж нэмүү хөлс авна. Нэг харгалзагч таван хүүхдийг, гурван харгалзагч хамтарсан үйлчилгээ эрхэлвэл 15 хүүхдийг хариуцан үйлчилгээ явуулна гэж хүүхэд, гэр бүлийн байгууллагаас Х.Пернегүл, К.Бибигүл нар мэдэгдлээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?