Developed by JoomVision.com

Баян-Өлгийд цэцэрлэгт хамрагдаагүй 3000 орчим хүүхэд байна

PDFХэвлэхИ-мэйл

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр Баян-Өлгий аймагт 350 гаруй хүн өргөдөл өгсөн байна. Тэдний дөч нь саяхан дөчин цагийн сургалтанд хамрагджээ.

Гэхдээ хүүхэд, гэр бүлийн байгууллагын дарга Х.Пернегүлийн ярьж байгаагаар бол тус аймагт цэцэрлэгт хамрагдаагүй 3000 орчим хүүхэд байдаг, санхүү мөнгөний хүртээмжийн дагуу тэдний 15 орчим хувийг л хамруулах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ная орчим хүнд л олгох боломжтойн дээр эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэ халамжинд авах ба дээрээс ирсэн чиглэлийн дагуу хилийн заставуудын хүүхдийг авахаар болсон хандлагатай байгаа юм.

Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагч К.Күлашханы ярьж байгаагаар бол үйлчилгээ эрхлэх саналтай хүмүүс нас, хүйс, мэргэжлийн болзлыг ханган сургалтанд оролцож сертификаттай болж, эрүүл мэндийн дөрвөн төрлийн шинжилгээнд орж, хүүхдүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан тоглож амрах, гал тогооны, хооллох зэрэг гурван өөр тасалгаатай байх шаардлагатай ажээ. Түүнчлэн 2-5 насны хүүхдэд насных нь ялгаанд тохирсон хоол  өгөх, уг хоол хүнсийг байнга аюулгүйн баталгаатай болгох, цэвэр ор дэвсгэрээр хангах зэрэг бүх шаардлагыг эс биелүүлсэн нөхцөлд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана.

Мянган бэрхшээл дээр нь бас боломжтой айлуудын хүүхдүүд цэцэрлэгт бараг хамрагдчихаад байна. Тэгвэл ажилгүй ядуу өрхийнхөн хүүхдээ харгалзуулахаар өөр хүнд өгчихөөд сард жар гаруй мянган төгрөгийг өгч байж чадах уу гэдэгт эргэлзэж байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?