Developed by JoomVision.com

Эмч, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар томуунаас сэргийлэх сургалтад хамрагдав

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймагт томуу, томууны төрлийн өвчин, улаан бурхан дэлгэрсээр байгаатай холбогдуулан өчигдөр Өлгий суманд сургалт зохиогдлоо. Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан сургалтанд сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч, эмч нар хамрагдав.

-Сургалт хамтран ажиллаж, хоорондоо мэдээ мэдээлэл солилцоход голлон чиглэгдэв. Аймгийн хэмжээнд улаан бурханаар өвчнөөр бүртгэгдэгсдийн тоо 160 гаруй болж, эмнэлгүүдийн ачаалал хүндэрлээ. Хөнгөн өвдсөн, гэртээ эмчлүүлээд байгаа хүүхдүүдийн зарим нь бүртгэлд хамрагдаагүй. Зургаан сараас нэг настай хүүхдүүдийг онцлон анхаарч ажиллаж байна. Одоогоор Өлгийн нэг, хоёр, тавдугаар сургуулийн хүүхдүүдийн дунд, Ногооннуур, Толбо, Буянт сумуудад улаан бурхан нэлээд тархалттай. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт хүүхдийг хамруулъя гэхээр вакцин хүрэлцэхгүй байна гэж эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А.Нургүл мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?