Developed by JoomVision.com

«Жан Шарапат» эмнэлэгт «Хэрэглэгчдийн найдвартай түнш» өргөмжлөл гардууллаа

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын «Жан Шарапат» эмнэлэгт үйлчлэх хүрээгээ өргөжүүлэн, оношлогоо, эмчилгээг чанартай хийж байгааг нь үнэлж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс «Хэрэглэгчдийн найдвартай түнш» өргөмжлөл гардууллаа. Их эмч А.Айжан эзэнтэй энэ эмнэлэг энэ жил арван таван жилийнх нь ой болж байгаа бөгөөд дотрын өвчин эмгэгийг анагаах чиглэлийг дагнан дөрвөн их эмч, таван сувилагч, нийт арван таван ажиллагсадтайгаар ажил үйлчилгээ явуулж байна. Анагаахын сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Тусгай амбулатори, дөчин орны багтаамж бүхий эмнэлгийн байртай. Хот хөдөөнөөс хүмүүс тасралтгүй ирж өвчнөө шинжлүүлэн, эмчлүүлж байдаг. Арав хоног хэвтэж эмчлүүлэхэд хүн бүр орны зэрэглэлээс хамааран 140-180 мянган төгрөг төлдгийн 50 хувийг даатгалаас даадаг. Өвчтөнүүдэд өдөрт таван удаа чанартай хоол өгдөг. Баттай оношлогоо, чанартай эмчилгээ, соёлч боловсон үйлчилгээг гол зорилтоо болгон ажилладаг ажээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?