Developed by JoomVision.com

Эв нэгдлийн баяраа тэмдэглэлээ

PDFХэвлэхИ-мэйл

nau2016Казахын ард түмэн үндэсний Наурыз баяраа тэмдэглэж байна. Энэ баяр бол шашинтай холбоогүйн дээр өдөр шөнө тэгширсэний, хаврын түрүү бас шинэ жилийн баяр гэж үздэг. Учир нь энэ үндэстний цаг тоолол мөн өдрөөс эхэлнэ. Өөрөөр хэлбэл Бичин жил одоо л орж ирээд байна гэсэн үг.

Баян-Өлгий аймгийн хувьд хонин жил малынх нь үнэ буурч мөнгөгүй болж хүч тэнхээгээ шавхан өвөлжсөн малчид болон хямралын хүндрэлийг үүрсэн ажилгүй борчуудыг эс тооцвол хүн ам болон мал сүргийн тоо толгой өссөн, ургацын хэмжээ нэмэгдсэн, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлттэй болсон зэрэг үр өгөөжтэй жил боллоо гэж нийтээрээ үзэж байна. Сургалтын орчин сайжирлаа ч сурлагын чанар ахиагүй, эрүүл мэндийн хангамж дээшилсэн ч эх нялхсын эндэгдэл, халдварын тархалт буураагүй зэрэг нь шүүмжлэл өрнөх шалтгаан болж байна. Эдгээрээс илүү эгзэгтэй асуудал бол ээлжит улс төрийн сонгуулийн өмнөх элдэв яриа, хардалт, сэрдэлт үүсч эхэлсэн явдал юм. Харин Наурыз баярын нэгэн гол зарчим бол энэ өдөр хүмүүс бие биетэйгээ нүүр учиран золгож, эв түнжин тасарсан бол уучилж, хүмүүнлэг ёсонд харш аливаа үйлдлийг цээрлэн, эв эеээ эрхэмлэн бататгаж, айл болгонд орж «Наурыз көже»-г зооглох явдал юм. Иймд эв санаагаа нийлүүлэн эдийн засгийн бэрхшээлийг гар нийлж давах, их өрийн аюулаас салах, гантиган талбайг тавьж дуусгах, Цагааннуурын чөлөөт бүс, Дулаанхарын байжмалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, Тавалдайн УЦС, Сагсайд байгуулагдах цементийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд бүх нийтийн санаа зоригийг чиглүүлмээр байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?