Developed by JoomVision.com

Баян-Өлгийн нэгдсэн эмнэлэг жилд тэрбум төгрөгийн эм хэрэглэдэг

PDFХэвлэхИ-мэйл

negd em«Эмийн зохицтой хэрэглээ» аяны ололт амжилтыг мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн долоо хоногийн эцсээр дүгнэв. Дүнгийн хуралд мэргэжлийн хяналтын байцаагчдаас гадна эрүүл мэнд, эмнэлэг, эмийн сангуудын ажилтан мэргэжилтнүүд оролцов.

Тус аймагт янз бүрийн улс орны 450 орчим төрлийн эм тариа хэрэглэгдэж байна. Зарим эм нь өөр хоорондоо харшилддаг. Эмийг эмчийн зөвшөөрөл, зөвлөгөөний дагуу, хэдийд, ямар хэмжээгээр хэрэглэхээ сайн мэдэж байж хэрэглэхгүй бол өвчин эсэргүүцэх чадвараа алдах юм уу өөр төрлийн өвчин үүсгэх магадлалтай гэж эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл сануулсан бол, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Бейсен тус нэгдсэн эмнэлэг жилд тэрбум төгрөгийн эм хэрэглэдэг тухай ярив.

Эмимпекс концернийн салбарын эрхлэгч Н.Хөх тус аймагт 20 орчим эмийн сан байдаг. Тэд заримдаа байхгүй байгаа эмийг өөр төрлийн эмээр орлуулж өгдөг гэм байдгийг анхаарах, антибиотикийг заавал эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөсөн юм.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.Лхагвасүрэн, энэ удаагийн аяны үзлэгээр Мөнхийн тун, Нэгдсэн эмнэлэг, Эмимпексийн эмийн сангууд эхний гурван байр эзлэв. Харин Каракат, Дара, Дарумен эмийн сангууд тайлангаа эс ирүүлбэл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно гэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?