Developed by JoomVision.com

Баян-Өлгийн сурагчид Алтайн хүүхдүүдэд туслах аян өрнүүлж байна

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн бүрэн дунд сургуулиудын сурагчдын дунд хандивын аян өрнөж байна.

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хэлтсийн дарга Х.Пернегүл энэ тухай мэдээлэхдээ, Алтай сумын сургуулийн дотуур байр түймэрт шатсан. Хүүхдүүд нь орогнох байргүй, зарим нь хувцас хунаргүй, сурах бичиггүй болсон. Тэдэнд туслах зорилгоор Норвеги Улсын хүмүүнлэгийн байгууллагаас хүмүүс ирж байдалтай газар дээр нь танилцсан. Алтайн хүүхдүүдэд туслах төдийгүй хүмүүсийн бие биеийгээ хайрлах сэтгэлийг өдөөх үүднээс  бид ЕБС-ийн сурагчдыг их бага хэмжээний хандив өргөхөөр уриалсан. Бүрэн дунд сургуулиудын багш, сурагчид бүгд энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцлоо. Эд материалын болон оюуны энэ сайн санааны тусламжийг бид ойрын үед хүргэж өгнө гэж ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?