Developed by JoomVision.com

Туркт үнэгүй суралцуулна

PDFХэвлэхИ-мэйл

Ислаам шашны режаб, шагваан, руза гурван сар энэ долоо хоногийн пүрэв гарагийн орой эхэлнэ.

Турк Улсын шашны хэрэг эрхлэх ерөнхий газрын тус аймаг дахь төлөөлөгч Т.Ибрахим, Мүфтият холбооны тэргүүн М.Азатхан нар энэ тухай ярихдаа, Энэ гурван сарын гол агуулга нь мацаг барих руза сард сайн бэлтгэх явдал юм. Мусулмаанчууд уг гурван сарын турш Ертөнцийн цорын ганц эзэн Аллаахад чин сэтгэлээсээ залбиран, хүмүүнлэг үйл хийж буян үйлдэх үүрэгтэй. Үүний нэг нь эмзэг хэсгийнхнийг энэрч, хооллуулж, туслах явдал юм. Энэ сараар бид Турк улсад суралцахыг хүсэгчдийг бүртгэж, шалгах ажлыг зохион байгуулна. Суралцах хугацаа хуучин 45 хоног юм уу гурван сар байсан бол одоо нэг жил болсны дээр шашны мэдлэг олгохын хажуугаар амьдрах ухааны тодорхой мэргэжил олгоно. Шалгалтын хүмүүс энэ сарын 10-нд ирнэ. Суралцагчдын бүх зардлыг Туркийн ТИКА байгууллага болон шашны хэрэг эрхлэх ерөнхий газар хамтарч хариуцна гэж мэдэгдлээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?