Developed by JoomVision.com

Байгаль орчны хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэв

PDFХэвлэхИ-мэйл

Амьтад ичээнээсээ гарч байгаатай холбогдон байгаль орчны хяналт шалгалтын ажил тус аймагт эрч хүч авч эхлэв.

Үүнтэй холбогдуулж Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн М.Жухаа, -Хууль зөрчигчид тарваганд халдаж эхлэх тул хяналтыг хүчтэй болгож байна. Тус аймгийн нутаг усанд дөрвөн төрлийн загас амьдардаг. 6 дугаар сарын арваныг хүртэл загас авлахыг эрс хориглоно. Цаашид зөвшөөрлийн дагуу авлаж болно. Зөвшөөрөлгүй бол өндөр торгуультай. Аж ахуйн нэгжүүд гаднаас зочин урьж ирүүлээд загас агнуулдгийг таслан зогсооно. Өнгөрсөн жил аргаль угалзыг хууль бусаар агнасан хэрэг гарч шүүхээр шийтгүүлсэн. Алтай сумын Ёлтод баавгай намнасан хэргийг цагдаагийнхан шалгаж өдий болтол дуусгаагүй байгаа. «Сунжруулсаар байвал сураггүй болно» гэсэн ардын зүйр үг байдаг. Арван жилийн өмнө хууль бусаар аргаль намнасан хэргийн сураг тасарсан, тэрний адил болох вий. Бугын эвэр түүхийг мөн адил хориглоно. Ой модноос зөвшөөрөлгүй мод авч хэрэглэдэг зөрчил арилаагүй. Хаваржаа, зусланд айл нүүлгэж хүргэсэн ачааны машины жолооч нар мод хулгайлж буцдаг гэм бий, үүнд хатуу хяналт тавих болно гэж мэдэгдлээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?