Developed by JoomVision.com

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

PDFХэвлэхИ-мэйл

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 22-нд Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн төвийн ард иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдэд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн талаар мэдээлэл өгч онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн тавьсан асуултуудад хариулт өглөө.

Боловсрол соёлын газрын үйл ажиллаганы чанар дутмаг талаар иргэд ихээхэн санал, шүүмж хэллээ. Өлгий-Казакстаны чиглэлийн онгоцны нислэгийг сэргээх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, Өлгий сумын цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх, амаржих газар болгож өргөтгөх, 50 ортой эмнэлгийн төсвийг тодотголоор шийдүүлж өгөхийг Ерөнхий сайдаас иргэд хүслээ.

Мөн аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардагдах 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээ амлаж, Өлгий-Усьткаменогорск чиглэлийн онгоцны нислэгийг орон нутгийн нислэгүүдтэй уялдуулан ойрын хугацаанд дахин сэргээх, Өлгий хотод махны үйлдвэр барих чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулагдаж байгааг дуулгалаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?