Developed by JoomVision.com

«Номын анд» ялагчаа тодруулжээ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн нийтийн номын сан Дэлхийн Зөн ОУБ–тай хамтран «Номын анд» аяныг зохион явууллаа. 

Сурагчдыг номтой нөхөрлүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдний унших чадварыг дээшлүүлэх, сургалтын чанарт нөлөөлөх нь уг аяны гол зорилго юм. Ангийн сурагч бүр өгөгдсөн шүлгийг цээжлэн, үлгэр, өгүүллэг, ном зохиолыг уншиж ойлгон оюуны урын сангаа баяжуулав. Уншсан ном зохиолын агуулгаар ангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. Өлгий сумын нийт 12 ерөнхий боловсролын сургуулийн 65 ангийн 2000 гаруй сурагч хамрагдав. Сургуулийн ахлах анги маш бага оролцсон учраас насны гурван ангилалаар шалгаруулалт хийж, нийт 15 анги, 15 удирдагчийг шалгаруулан Дэлхийн Зөн ОУБ–ын Баян–Өлгий ОНХХөтөлбөрөөс 1564000 төгрөгийн тэтгэлэгээр номын шүүгээ, бичиг хэрэгслээр шагнан урамшууллаа.

Уг уралдаанд 7, 8 насны ангилалд Т.Ёлка багштай IV БДС–ийн 3 дугаар анги, 9,10 насны ангилалд Ш.Салима багштай IV БДС–ийн 4 дүгээр анги, 11, 12, 13 насны ангилалд Төлбас багштай Бастама БДС–ийн 7-р анги нар тэргүүллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?