Developed by JoomVision.com

Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна

PDFХэвлэхИ-мэйл

Олон улсын сувилагчдын өдрийг Баян-Өлгий аймагт нээлттэй өдөрлөг зохион тэмдэглэлээ.

Уг баярыг 1995 оноос тэмдэглэдэг уламжлалтай болсон бөгөөд тус аймагт 140 сувилагч, бага эмч, техникч, лаборант зэрэг тусгай мэргэжлийн гучин хүн хамрагдан ажиллаж байна. Баяраа угтан уран авъяастнуудын тэмцээн, шилдэг сувилагчийн уралдаан, олон нийтэд үйлчлэх өдөрлөг зохион байгууллаа. Эдгээр уралдаан тэмцээнд Х.Нуриза, Х.Жардемгүл, С.Серикгүл, С.Гүлмайра нарын зэрэг сувилагчид түрүүлж шагнал гардан авлаа. Мөн гар бөмбөгийн тэмцээнд төрөх тасгийн баг тэргүүлж, Нурлы эмнэлэг дэд байр, гутгаар байранд уламжлалт физик эмчилгээний тасаг түрүүллээ.

ИТХ-ын дарга Олон Улсын сувилагчдын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Олон Улсын сувилагчдын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ, Монгол орны өнцөг булан бүрт амьдран аж төрж буй эрхэм хүндэт ариун буянт үйлсийн эзэд ээ !

Аймгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хоол нойроо хасан хүчин зүтгэж буй алтан гарт ариун сэтгэлтэй хүмүүнлэгийн элч сувилагчдаа.

Английн иргэн "Дэнлүү брьсан эмэгтэй" хэмээн алдаршсан сувилагч, багш Флоренс Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагч нарын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Манай улс Олон улсын сувилагчдийн өдрийг 1995 онд анх тэмдэглэснээс хойш жил бүр энэ өдрийг сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, зэргээр өргөн хүрээтэй тэмдэглэж байна. Эрхэм та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг дахин дэвшүүлж та бүхний ажил үйлс тань өөдрөг эрч хүчтэй цуцашгүй энэхүү албандаа хийморь цогтой явахыг ерөөе гэжээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?