Developed by JoomVision.com

«Көшелик» компани 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн «Көшелик» компани удахгүй хорин жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.

Компанийн захирал Х.Мүфтий энэ тухай ярихдаа, -Манай аймагт барилгын ажил үйлчилгээ эрхэлдэг дөч орчим аж ахуйн нэгж байдаг. Тэдний гурав дөрөв нь томоохон барилга барьж гаршсан. Манай компани боловсрол, эрүүл мэнд, соёлын зэрэг дөч гаруй байгууламж барьж, гуч орчимд нь их засвар хийсэн. Өөрсдөө ноднин долоон давхар байртай болов. Дулааны улиралд зуу гаруй барилгачин ажилладаг. Тэдэндээ сар бүр 500 мянгаас сая төгрөгийн хөлс олгож, НДШ, ЭМД төлдөг. Өдөр үнэгүй хооллуулдаг. Хорин жилийн турш аюул осол гараагүй. Дэлүүн, Ногооннуур сумдад 150 ортой дотуур байрны байгууламжийг концессийн гэрээгээр барих гэж байна. 2015 онд Согогт баригдсан дотуур байр болон Өлгийд баригдсан залуучуудын паркийн санхүүжилт нийт тэрбум гаруй төгрөгийн авлагыг хүлээсээр байна. Гэхдээ улсаас олгоно гэдэгт найдаж байна гэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?