Developed by JoomVision.com

Гар бөмбөгийн тэмцээн зохион явууллаа

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсээс “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан харилцагч байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион явууллаа.

Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн дарга А.Ербол тэмцээнийг нээж үг хэлэн, баг тамирчидад тэмцээнд амжилттай оролцохыг хүслээ.

Тэмцээнд Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цахилгаан шугам сүлжээний газар, "СУАТ" ХХК, "НИК" ХХК, "Магнай трейд" ХХК, "Файн Ноос" ХХК-ны холимог есөн баг, 54 тамирчин оролцлоо.

Тэмцээнд амжилттай оролцсон эхний гурван байранд орсон баг тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшууллаа. Мөн энэ жилийн тэмцээний онцлог нь нэгдүгээр байранд орсон багт шилжин явах цом гардуулж өглөө.

Тэргүүн байранд Нурлан ахлагчтай “Мэргэжлийн хяналтын газар”-ын хамт олон, дэд байранд Нурбол ахлагчтай “НИК” ХХК-ны хамт олон, гутгаар байранд Х.Дауиржан ахлагчтай “Эрүүл мэндийн газар”-ын хамт олон шалгарсан бол тусгай байрыг “СУАТ” ХХК-ны баг тамирчид эзэллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?