Developed by JoomVision.com

Хугацаандаа татвараа төлөөгүй бол алданги тооцно

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн нийт сумыг хамарсан автотехникийн үзлэг явагдаж эхлэв. Зургаадугаар сар хүртэл үргэлжлэх уг ажлыг техникийн оношлогоо, татвар, даатгал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцдаг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Автотээврийн төвийн дарга байгууллагын дарга Х.Хайсанай энэ тухай мэдээлэхдээ, Тус аймгийн хэмжээнд арван мянга гаруй техник, тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд үзлэг хийж байна. Бид үзлэгийг автомашин бүрээс гарч байгаа утааны хэмжээ, шүүлтүүрийн байдал, гэрэл дохио, тоормозноос нь эхлэн шалгаж байна. Гэмтлийг засуулсаны дараа л зөвшөөрөл олгоно. Тэнцэхгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлана. Техникийн аюулгүй байдал болон хариуцлагын даатгалын ач холбогдлыг хүмүүс сайн ойлгож эхэлсэн. Харин төрийн албан хаагч 1000 гаруй хүн хувийн тэрэгтэйгээс зуу гаруй нь татвараа төлөхгүй байгаа нь хачирхалтай. Тэд өөрсдийнхөө иргэний үүргээ биелүүлэхээс зайлсхийж яваа нь сонин санагдана. Хугацаанд төлөгдөөгүй татварт өсгөн нэмэгдүүлсэн алданги нэмж тооцно.Мөн авто хөсөг, замын агентлаг, Өлгий сумын ЗДТГ-ынхан энэ ажилд хойрго хандсаар байна гэж ярилаа.

 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?