Developed by JoomVision.com

Баян-Өлгийд шинээр томилогдсон цагдаа нар тангараг өргөв

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар ээлжит сонгуулийн үеэр гүйцэтгэх үүргийнхээ талаар сургалт зохион байгууллаа.

Нэгдсэн сургалт, цугларалтын үеэр цагдаагийн албан хаагчаар шинээр томилогдож, цагдаагийн дэд ахлагч цол олгогдсон Цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн цагдаа-жолооч К.Батбилэг, Ж.Айболат, Ногооннуур сумын Цагааннуур тосгон дахь олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэгт харуулын цагдаа И.Болат, Ж.Бахытбол, А.Жанарбек, тус хэсэгт цагдаа-жолооч Д.Төрболд, Алтанцөгц сум дахь хэсгийн цагдаа Э.Гантөмөр, Сагсай сум дахь хэсгийн цагдаа Ш.Мягмаржав нарын цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

Мөн үеэр тус аймгийн Цагдаагийн газарт он удаан жил алба хашин, насны амралтанд гарч байгаа Х.Тлеухабыл, Д.Хуат нарт хүндэтгэл үзүүлж, Цагдаагийн газрын “Дурсамж”, дурсгалын мөнгөн аяга гардууллаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?