Developed by JoomVision.com

Улаан бурхан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт 75 хувьд хүрээд байна

PDFХэвлэхИ-мэйл

Эрүүл мэндийн байгууллагаас аймгийн хэмжээнд явагдаж байгаа улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил өчигдрийн байдлаар 75 хувьд хүрлээ гэж тус газрын мэргэжилтэн Т.Бибигүл мэдээллээ.

18-30 насны хүмүүсийг хамруулан хийж байгаа энэ тарилга Өлгий сумын «Шипагер», «Мейрим» өрхийн эмнэлгүүдэд дал хүрээгүй хувьтай, харин М.Ира эмчтэй «Жансая» эмнэлэгт 92, Ш.Сакен эмчтэй «Раушан» эмнэлэгт 95,3 хувьтай байна. Эдгээр эмнэлгийн эмч нар вакцинжуулалтын ажлыг явган явж хийж байхад зарим хүмүүс гэрээсээ эс олддог, бас зарим нэг нь тариа хийлгэхээс татгалздаг байна. Вакцинжуулалт зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжлэх юм байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?