Developed by JoomVision.com

Баян-Өлгийн өсвөрийн тамирчид Астанагаас мөнгөн медаль хүртлээ

PDFХэвлэхИ-мэйл

Казахстан улсын нийслэл Астана хотноо Казахстан улсын тусгаар тогтнолын 25 жил, Сабитын Зуха баатрын 150 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан олон хотын Волейболын өсвөр үеийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон Баян-Өлгий аймгийн БТСГ-ын дарга Х.Хайнараар ахлуулсан М.Динмухамед дасгажуулагчтай баг тамирчид 2 дугаар байр эзэллээ.

Мөн Казахстан улсын гавьяат дасгажуулагч Хавдуахит Жайдаровын нэрэмжит шилдэг найман баг урилгаар оролцдог олон улсын тэмцээн болон Астана хотын 11 жилийн 52 дугаар дунд сургуулийн багтай нөхөрсөг уулзалт тэмцээнүүдэд тус тус амжилттай оролцсон байна. 

Багийн бүрэлдэхүүнд 5 дугаар БДС-ийн 11-р ангийн сурагч И.Ахылбек, “Зайд” БДС-ийн 7-р ангийн сурагч А.Айшуах, “Зайд” БДС-ийн 8-р ангийн сурагч Ж.Гасырали, ”Дарын” цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч А.Альфараби,  ”Дарын” цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч М.Нурасыл,”Дарын” цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Е.Нурбулан, Улаанхус сумын БДС-ийн 8-р ангийн сурагч Б.Тилеужан, Алтай сумын БДС-ийн 10-р ангийн сурагч А.Айдын, Алтанцөгц сумын БДС-ийн 8-р ангийн сурагч Талгат, Алтанцөгц сумын БДС-ийн 8-р ангийн сурагч Н.Нуртилек нар оролцжээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?