Developed by JoomVision.com

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр баярын жагсаал хийв

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхэд залуучуудын паркад хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ баярын цуглаан зохион байгуулав.

Баярын жагсаал цуглаан болж, төрөл бүрийн тоглолт, тэмцээнүүд зохиогдож, авъяаслаг хүүхдүүдийн уран сайхны тоглолт зохиогдлоо.

Баярын үеэр багачуудын гимнастикийн тэмцээн, 7-12 насныхны дугуйчдын болон уран зургийн уралдаан боллоо. Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 900 орчим хүүхэд бий. Тэдний 450 нь бусдын асрамжинд байдаг. Аймгийн ЗДТГ-аас эдгээр хүүхдүүдэд баярын бэлэг гардууллаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?