Developed by JoomVision.com

30 гаруй хүүхэд Казахстаны хүүхдийн зусланд амрахаар боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж зохиосон сарын аянаа Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн байгууллага өчигдөр баярын үеэр дүгнэж олон түмэнд мэдээлэл өглөө.

Энэ байгууллагын дарга Х.Пернегүл хүүхдийг хамгаалах талаар Дэлхийн зөн, Норвеги Улсын болон Германы «Хасене» зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд хамтран ажиллаж ихээхэн тус дэмжлэг үзүүлж байгааг дурдаад,

-Хүүхдүүдийн зуны амралтыг үр ашигтай өнгөрүүлэхээр хичээн зүтгэж байна. Дэлхийн казахуудын нийгэмлэгтэй холбоо тогтоосны үндсэн дээр нийт 34, үүнээс Улаанбаатар, Налайхын хорь, Баян-Өлгий аймгийн арван дөрвөн хүүхдийг Казахстаны Көкшетау районы хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амруулахаар боллоо. Тэдний зөвхөн тээврийн зардлыг хүүхдүүдийн эцэг эх даана. Аймгийн «Зоост» зусланд олон хүүхэд амрах боломжтойн дээр арван хүүхдэд аймгийн ЗДТГ-аас амрах эрхийн бичиг олгосон. Тэрчлэн «Найрамдал» улсын амралтын газар болон Увс аймгийн Хархираа зусланд амарч болно гэж ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?