Developed by JoomVision.com

Баян-Өлгийн 50 гаруй багийн эмч унаатай боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 65 багийн эмч нарт хөдөлмөр хамгааллын хувцас, 51 багийн хүний эмч нарт мотоцикл олголоо.

Эдгээр мотоциклийг аймгийн төвд нэгдсэн журмаар гардуулсан цуглаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Лаззатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен нар оролцон баяр хүргэж үг хэлэв.

-Өнгөрсөн хэдхэн жилд эрүүл мэндийн салбарт арван тэрбум орчим төгрөгийн үнэтэй оношлогоо, эмчилгээний техник, тоног төхөөрөмж олгогдлоо. Энэ ажлын хүрээнд хөдөө сумдын багийн эмч нарт гурав дахь удаа унаа гардуулан өгч байна. Ирэх жил 27 мотоцикль олгоно. Эдгээр «Баша» маркийн мотоцикл нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, нэг бүр нь нэг сая 495 мянган төгрөгийн, нийт үнэ 76 сая гаруй төгрөг болж байна гэж аймгийн удирдлагууд хэллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?