Developed by JoomVision.com

Мусулмаанчууд мацаг барьж эхэллээ

PDFХэвлэхИ-мэйл

Лалын цаг тооллоор энэ шашинтнуудын нэн хүндэтгэлтэй Руза сар манай өнөөгийн тооллын 6-р сарын зургаанд эхэлж байна.

Мусулмаанчуудын зайлшгүй биелүүлэх таван үндсэн үүргийн нэг болох энэ сараар гуч хоногийн турш үүр цайхаас нар жаргах хүртэл мацаг барина. Ингэхдээ юм амсах, ус уух, шүлсээ залгихыг хүртэл хориглох бөгөөд хүн ёсонд харшлах аливаа юм үйлдэхийг цээрлэх номтой. Ингэхдээ цаг хугацааг нарийвчлан заасан хүснэгтийг баримтлан мацаг барьдаг.

Мацаг барьсан хүн хойд насандаа диваажинд хүрнэ, энэ насандаа эрүүл явна. Гэхдээ энэ сард өдрийн цагт идэш уушны зүйл хэрэглэхгүй байж тэвчээд зогсохгүй муу муухай зүйлээс татгалзах, хэл, нүд, зүрх, сэтгэлээ ариун байлгах, ядуу, өнчин өрөөсөн, тахир дутуу хүмүүст өглөг өгч буян үйлдэж дээр нь бас мөргөл хийж байж үүргээ бүрэн биелүүлэх ажээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?