2016 - 6-р сарын 08, Лхагва гариг, 02:49
Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороо тус аймгийн 2016 оны ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигч нарт Сонгуулийн хуулийн дагуу үнэмлэхийг нь гардууллаа.
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 25 тойргийн 39 мандатад МАН-аас 39, АН-аас 39, МАХН-аас 15, ХҮН-аас 2, бие даан 12 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон юм.
Ингээд Баян-Өлгий аймгийн хэмжээнд нийт 107 нэр дэвшигч өрсөлдөхөөр үнэмлэхээ гардаж авлаа.