Developed by JoomVision.com

Ах-су рашаан сувилал үүдээ нээлээ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын баруун захад байдаг Ах-су /Цагаан усны/ рашаан сувиллын газар зуны улирлын ээлжит үйлчилгээгээ хийж эхэллээ.

ХҮІІІ зууны үед тувагийн эмч нар нээж булаг шанд бүрт нь тэмдэг тавьсан, олон төрлийн өвчнийг анагаадаг энэ рашааныг бид эмчилгээ, амралт сувиллын газар болгон тохижуулаад 20 орчим жил болж байгаа ажээ. Эднийх энэ сарын 18-наас амрагчдаа хүлээн авах юм.

-Аймаг, сумын төвөөс алслагдсан, зам нь бартаатай ч хязгаар нутагт байдаг онгон байгальтай уламжлалт энэ рашаанд жил болгон олон зуун хүн ирдэг. Зарим хүмүүс гурав дөрвөн жил дараалан ирж байгаа. Үйлчлүүлэгчид халамжийн байгууллагын зөвшөөрөл, ЭМД-ын дэвтэртэйгээ манай «Фатиха» эмнэлэгт ирж бүртгүүлнэ. Унаа бэлэн. Өлгий, Цагаан усны хооронд долоо хоногт таван удаа унаа үйлчилж байна гэж «Фатиха» эмнэлэг болон уг рашаан сувиллын газрын эзэн А.Хөх эмч ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?