Developed by JoomVision.com

Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа авдаг боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Мерси Кор ОУБ-аас хэрэгжүүлж буй "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" төслийн хүрээнд цаг агаарын мэдээг мессежээр хүлээн авах боломж бүрдлээ.

Баян-Өлгий аймгийн Алтай, Булган, Улаанхус, Цэнгэл, Сагсай сумын 34 багийн иргэн цаг агаарын зургаан хоногийн урьдчилсан мэдээллийг авах боломжтой боллоо.

Малчид болон иргэд гар утсандаа цаг агаарын урьдчилсан мэдээг хүлээн авахын тулд 98018000 дугаарт өөрийн авахыг хүсэж буй сум, багийнхаа бүсчлэлийн кодыг хийж зай аваад 1 эсвэл 2 гэж бичиж мессеж илгээнэ.
Бас 1-3 хоногийн цаг агаарын мэдээг авахдаа БҮСЧЛЭЛИЙН КОД+ЗАЙ АВААД+1, 4-6 хоногийн мэдээг авахдаа БҮСЧЛЭЛИЙН КОД+ЗАЙ АВААД+2 гэж бичээд мэдээлэл авах боломжтой боллоо.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?