Developed by JoomVision.com

Өлгийд үер бууж хүний амь эрсдэв

PDFХэвлэхИ-мэйл

bayan olgii uer
Хүчтэй аадар бороо ороход Өлгийн хонхор хэдхэн хоромын дотор нуур цөөрөм мэт ус болов. Баруун, зүүн хойноос бараан үүлс гэнэтхэн хуралдаж аянга цахилж, эхлээд мөндөр дараа нь их хэмжээний бороо цаг шахам цутгав. Борооны ус дүүрсэн нүхэнд 4 настай хүүхэд унаж амь алдсан харамсалтай явдал боллоо.

Барааны захынхан ч эд бараагаа хурааж амжилгүй багагүй хохирол амсав. Ховд голын эргээр оршин суудаг 4, 9, 13 багийн зарим айлууд онцгой байдлынхнаас тусламж гуйсан ч үнсэн блокоор барьсан хашаа байшингууд нурж, тусламж авахад ч оройтов.Урьдчилсан мэдээгээр 4 настай нэг хүү борооны ус дүүрсэн жижгэвтэр нүхэнд хальтран унаж амь эрсэдсэн байна. Ядруухан амьдралтай ихэнх нь хөдөөнөөс нүүж ирсэн цөөнгүй айл хямдхан үнсэн блокоор сууцаа барьсан нь хүчтэйхэн газар хөдлөлт болвол илүү их аюулд өртөхийг энэ бороо сануулав. Хохирлын хэмжээ одоохондоо тогтоогдоогүй байна.

 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?