Developed by JoomVision.com

Баян-Өлгий аймаг энэ сарын 16,17-нд наадна

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймаг үндэсний баяр наадмыг энэ сарын 16-17-ны өдөр, сумд 11-14-ний хооронд тэмдэглэхээр бэлтгэж байгаа тухай аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей өчигдөр мэдээллээ. 

Наадмын үзвэр үйлчилгээний цагийн хуваарь хараахан гараагүй. Сагсай зэрэг зарим сумд улсын баярыг угтан багуудын өдөрлөг зохиож эхлэв. Аймгийн наадмын арга хэмжээг аймгийн өмнөх удирдлага зохион байгуулна. Учир нь шинэ удирдлагын сонголт, томилгоо наадмын дараа болох юм. Дашрамд дурдахад 2016 оны сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас хойш тус аймагт улс төрөөс ондоо тоймтой ажил хийгээгүй гэж болно. Өмнөх удирдлага 3 жилийн өмнө дуулиантай эхэлсэн төв талбайг тохижуулах ажлаа бүрэн дуусгаагүй, шинэ удирдлагынхан нэн зөөлөн суудалд хэнийг суулгахын төлөө маргалдсаар байгаа бололтой.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?